5 5
 

Мэдээ мэдээлэл

Хорт утааны эсрэг бүгдээрээ санаачлагатай ажиллах цаг болжээ
2011/12/20
Хорт утааны эсрэг бүгдээрээ санаачлагатай ажиллах цаг болжээ Энэ зуны найр, наадам нугын цэцэгсийг ч ичээм өнгө алаглан байлаа. Хот, хөдөөгүй наадамдсан хүмүүс намар, өвлийг бараг мартах шиг болов. Цаг хугацаа биднийг хүлээхгүй хойно хүйтэн сэрүүн улиралтай удахгүй золгох мөч ойртлоо. Ойрноос цаг агаарын мэдээгээр 9 сар гармагц цас орно гэнэ. Нийслэл хот урьдын адил удаа тортогтоо дарагдах нь ээ. Утаанаас болж уушигны өвчлөл ихэсч байгаа. Агаарын бохирдол буурахгүй бол уушигны өвчлөл ойрын жилүүдэд 45 мянган гаруй хүнийг хамрах төлөвтэй. Агаарын бохирдлын 90 гаруй хувь нь нийслэлчүүдийн 80 гаруй хувь нь аж төрдөг гэр хорооллоос уугин гарч байна.
дэлгэрэнгүй
Агаарын бохирдолыг хэрхэн бууруулах вэ?
2011/12/16
Манай улс орон хөгжихийн хирээр  төв суурин  газруудын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд үлэмж ихээр нэмэгдэж байна. Дулааны болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд жил бүр хэрэглэж буй 5.7сая тонн нүүрс, 160м³ тн мод зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд  хамгийн гол шалтгааны нэг болж байна.
дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын агаарын бохирдол
2011/12/16
Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 дугаар сараас эхлэн дараа оны 3 дугаар сар хүртэл ихэсдэг байдал ажиглагдаж, цаг агаарын тааламжгүй нөхцөл /температурын инверси, хүйтэн өвөл/ бүрэлддэгтэй холбоотой. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор байрлах хотын төв болон гэр хорооллын орчинд их байна. 2004 онд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хотын хэмжээнд 14 мкг/м3, хоногийн дундаж хамгийн их агууламж болох 96 мкг/м3 Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын орчинд /УБ-4/ 1-р сард ажиглагдсан. Ялангуяа энэ оны 1, 2, 12-р сард бохирдол эрс ихэсч, эдгээр сард нийт ажиглалтын 50 орчим хувьд MNS-4585-98 “Агаарын чанарын стандарт”-аас давж бохирдон, өмнөх оноос хүхэрлэг хийн агууламж агаарын чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссэн байна.
дэлгэрэнгүй
 
Брэнд бүтээгдэхүүн
Санал асуулга
Гэр хорооллын утааг хэрхэн бууруулах вэ?
Гэр хорооллын өрхийн тоог хязгаарлах
Цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх
Хот руу чиглэсэн нүүдлийг хязгаарлах
Түүхий нүүрсий хэрэглээг багасгах
Сайжруулсан зуух хэрэглэх
Мэдэхгүй байна
 
 Үр дүнг харах (229)
Copyright © 2011: Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлан олшруулах хориотой
Developed by:miniCMS™ v2